Үзэл бодол
“Жи Тайм” сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн талаар...
“Жи Тайм” сүлжээний хэрэг буюу шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн талаар уншигчид цөөнгүй асууж байгаа тул шүүхийн процессыг тоймлон хүргэе.
Анхан шатны шүүх:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 687 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Оюунчимэгт 5 жилийн ял оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх:
Ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 1458 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх:
Ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 216 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож хэргийг Давж заалдах шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх:
Ялтан Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.10-2-т заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэсэн заалтын дагуу хэрэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргах 14 хоногийн хугацааг хүлээж байгаа аж. Хэрвээ хэргийн оролцогчид гомдол гаргавал Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх юм байна.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
