Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2021 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг.  Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Бага зэргийн бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
- * -
 
2021 оны 08 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
26-нд зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үнэт эдлэл гэж юу вэ?

Огноо:

,

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 18 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Үнэт эдлэл гэж юу вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж,  Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуучлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг автомат суурин харуулын 18 станцаар хэмждэг бөгөөд www.agaar.mn  вэбсайт болон гар утасны аппликэйшнээр бүсчилсэн байдлаар  харж, мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох