Шударга мэдээ
Тогтвортой хөгжлийн зорилтууд ба Нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлал сэдэвт сарын аяны үр дүнгийн уулзалт боллоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” төсөл болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба хамтран нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хамруулсан нэг сарын аяныг 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцлээ.
Оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтын аль нэг зорилгын хэрэгжилтийн талаарх судалгааг өөрийн дүүрэгт хийж, түүнд хүрэх арга замыг тодорхойлсноо энэ сарын 8-ны өдөр танилцуулж, үр дүнгээ гаргав. “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тодруулбал энэхүү хөтөлбөр нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.НҮБ-аас нийт 17 зорилгыг баталж, дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, тэгш бус байдлыг бууруулах...зэрэг 17 зорилгоос дүүргүүд өөрийн дүүрэгт аль нэг зорилтыг хангах боломж, нөөцийг хэрхэн тодорхойлсноо бусад дүүрэг болон үнэлгээний багт хуваалцав. Улмаар Баянзүрх дүүрэг “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх”, Багануур дүүрэг “Төрийн албаар үйлчилүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувийг өсгөх нь” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, хүрэх үр дүнгийн арга замыг тодорхойлсон шийдлээрээ тэргүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар ”Нэг сарын аяны маань хамгийн гол үр дүн нь шийдлээ тодорхойлох байсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос сонгож авсан зорилгодоо хүрэх арга замыг дүүргүүд маань тодорхойллоо. Тиймээс үр дүнд хүрэх чиглэлд дүүргүүдийн ИТХ-ын байгууллагууд манлайлан ажиллаарай” гэв.
Түүнчлэн 2022 он бол дүүргүүд санхүү, төсвийн боломж бололцоо нэмэгдэх он жилүүдийн эхлэх болно. Өөрөөр хэлбэл эрх зүйн шинэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан гурван нэр төрлийн орлого дүүргийн төсөвт шууд орно. Тиймээс энд танилцуулсан зорилтуудаа үр дүнд хүргэх чиглэлээр орон нутгийнхаа төсөвт тусгаж ажиллах боломж бололцоо нээгдсэн гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Долоонжин онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Шударга мэдээ
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Шударга мэдээ
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Шударга мэдээ
Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.
Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
-
Цаг үе2021/03/01
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтра...
-
Цаг үе2020/10/28
Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа
-
Улстөр нийгэм2020/09/24
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
-
Үзэл бодол2021/11/18
Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой
Сэтгэгдэл