Улстөр нийгэм
Хийн хоолойн төслийн асуудлаар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой уулзлаа
ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукын Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монголын хэсэг дээрх барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар хэлэлцлээ.
Байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг талууд онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн 3 дугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлж байлаа.
Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.
Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцов.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Цаг үе2022/11/22
Дамжин өнгөрөгч гэж хэн бэ?
-
Улстөр нийгэм2021/08/24
“Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” төсөл боловсруулах а...
-
Улстөр нийгэм2020/11/06
У.Хүрэлсүх: Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ
-
Цаг үе2021/01/27
Ховд аймагт "Ковид-19" халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ...
Сэтгэгдэл