Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улс орон даяар цэргийн бүртгэл явагдаж байна

Огноо:

,

Улс орон даяар цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-наас эхэлсэн. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдсэн. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол Цэргийн бүртгэл юм.

Өмнө нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа Тамгын газарт очиж, бүртгүүлдэг байсан бол өдгөө “e-Mongolia” системээр гар утас эсвэл суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой болсон. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа аж.

Цэргийн бүртгэлд 18-55 нас хүртэлх иргэд хамрагдах ёстой. Эдгээр иргэд “e-Mongolia” системийг ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хорооныхоо Засаг даргын байранд очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой.

Цэргийн бүртгэлд нэгдүгээрт, “e-Mongolia” гар утасны аппликейшн, хоёрдугаарт www.e-Mongolia.mn сайт, гуравдугаарт, 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв болон 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнуудаар дамжуулан бүртгүүлнэ. Интернэт орчинд “e-Mongolia” систем рүү нэвтэрч чадахгүй, ашиглаж мэдэхгүй иргэн байвал нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй “e-Mongolia” системийн операторуудад хандах боломжтой.

Цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна

Огноо:

,

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

Огноо:

,

2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.

Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.

Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.

Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.

НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.

Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээрэмджээ

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна.

Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2025/12/25

ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллага...

Улстөр нийгэм2025/12/25

Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлө...

Цаг үе2025/12/25

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

Цаг үе2025/12/25

Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээ...

Шударга мэдээ2025/12/25

Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улстөр нийгэм2025/12/25

Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, ...

Улстөр нийгэм2025/12/25

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батл...

Улстөр нийгэм2025/12/25

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Улстөр нийгэм2025/12/25

"2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэ...

Шударга мэдээ2025/12/24

Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа яву...

Санал болгох