Цаг үе
Гүний уснаас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчидтай хамтран “Хүйтний улиралд гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
Хамтарсан дадлага сургуульд 19 алба хаагч хамрагдаж, усны гүнд тандалт хийх, аврагч нар 7,5 метрийн гүний шумбалт хийж, нуурын гүнд живсэн автомашинд холболт хийх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагдсан юм.
Дадлага сургуулийн үеэр нуурын эрэг орчимд салхины хурд 9-11м/сек, агаарын температур -24-27 градус хүйтэн байсан бөгөөд хөдөлгөөнт удирдлагын байрыг ашиглан Шуурхай штаб болон бүсийн төвтэй холбогдож цагийн байдлыг тухай бүр илтгэж, сансрын долгион ашиглан Монгол орны хаанаас ч мэдээ, мэдээлэл солилцох боломжтойгоороо онцлог байлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Цаг үе
Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Баяннуур, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.
Харин Увсын Наранбулаг, Тэс, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Лүн, Бүрэн, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Хөвсгөл, Иххэт, Өмнөговийн Манлай, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Сүхбаатарын Онгон, Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байна.
Цаг үе
Иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд!
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл