Улстөр нийгэм
Цагдаагийн байгууллагын морьт эргүүлийн албыг бэхжүүлэхэд хамтарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг өнөөдөр /2022.02.17/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэд сайд Б.Солонгоо Монгол Улсын Засгийн газар “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг баталж, энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хувийн эрх зүйн шинэтгэлийг хийж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бодлого барьж ажиллаж байгааг танилцуулав.
Мөн хоёр тал шүүхийн шинэтгэл, шүүх үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгох, эдийн засгийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүхийн шинжилгээний байгууллагыг үйл ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагын “Морьт эргүүл”-ийн албыг чадавхжуулахад хамтран ажиллахаар санал солилцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Улстөр нийгэм2023/03/14
Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
-
Цаг үе2022/06/21
Киргизийн Эрүүл мэндийн сайд Ковид-19 холбоотой авлигын хэргээр баривчлагджээ
-
Шударга мэдээ2022/05/02
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө
-
Улстөр нийгэм2022/08/26
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа
Сэтгэгдэл