Урлаг спорт
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” тоглолтоо хийнэ

Төрийн Соёрхолт, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka&Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд “UB palace”-ын концертын их танхимд хийх гэж байна.
Ц.Чулуунбат 1994 онд “Үгүйлэн санана”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд “Амьдралын бэлэг”, 2017 онд “Chuka 45” тоглолтуудаа хийж байсан бол энэ удаад зургаа дахь тоглолтоо ийнхүү толилуулахад бэлэн болоод байна.
Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог билээ.
Тоглолтонд Төрийн Соёрхолт “Харанга” хамтлаг, “Freezone” хамтлаг, дуучин Б.Наранбаатар /Наагий/, Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож ая дуугаа өргөх юм. Тасалбарыг 35.000₮, 60.000₮-өөр TICKET.mn сайтаас захиалах боломжтой.
Ташрамд дурдахад, түүний хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэн ой энэ жил тохиож байгаа юм.
Урлаг спорт
Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдсөн юм.
Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Хилчин спорт хорооны "Хилчин-1" охидын баг түрүүлж, алтан медалийн эзэд боллоо. Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн бол "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртлээ.
2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний аваргаар МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Дорнод аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм.
Урлаг спорт
МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лайв тоглолт хийнэ
Урлаг спорт
Жүжигчин Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.
-
Улстөр нийгэм2019/10/07
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Чөлөөт цаг2021/01/03
Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2021/04/26
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2021/03/27
УОК: Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хориглолоо