Улстөр нийгэм
Нийслэлийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг өргөн барилаа
Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна. Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас үүдэн төсвийн орлогыг бүрүүлэхэд хүнд байсан. Харин нийслэлийн төсөв харьцангуй эерэг гарсан. Гэсэн хэдий ч орлого хумигдаж, бараа эргэлтийн үйл явц хязгаарлагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн хувьд орлогын дийлэнх нь буюу 70 орчим хувь ХХОАТ-аас бүрддэг. Ажлын байр хадгалах, аж ахуйн нэгж, иргэдийг орлоготой болгоход нийслэл хэрхэн дэмжих вэ гэдэг нь чухал байна…” гэлээ. Улмаар нийслэл үргүй зардлаа багасгах, ялангуяа нийслэлийн өмчит газрууд, ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ гэдгийг онцлов. Нийслэл хот төрийн үйлчилгээг түргэн шуурхай, бага зардлаар, ил тод цахимаар үзүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тиймээс шаардлагагүй албан тушаал, орон тоог эргэж харах, тэвчиж болох зардлуудаа хэмнэхтэй холбоотой гарч буй хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад Нийслэлийн ИТХ аудитын байгууллагатай хамтран ажиллана хэмээв.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Шударга мэдээ2022/12/13
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын ...
-
Улстөр нийгэм2022/07/26
Хурандаа Александр Кавалканти Симоныг хүлээн авч уулзав
-
Цаг үе2022/12/23
Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн чиглэлээр с...
-
Цаг үе2023/09/01
“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд эхэллээ
Сэтгэгдэл