Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.06.07/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

10.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг өглөө

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаар тусгайлсан загвар боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг өглөө.

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр танилцлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.

Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа.

Тус дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.

Тус компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна.

Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна

Огноо:

,

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр  холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахаар НИТХ-аас баталсан. Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс тус дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

"Шинэ барилга" компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тус орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрх орж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм23 цаг 22 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин ...

Улстөр нийгэм23 цаг 25 минут

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төл...

Чөлөөт цаг23 цаг 28 минут

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргэ...

Үзэл бодол23 цаг 30 минут

Б.Лхагвасүрэн: Монгол Улс одоогоор дефолтод орох эрсдэлээс хол байга...

Чөлөөт цаг23 цаг 36 минут

"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг зохион байг...

Шударга мэдээ23 цаг 42 минут

Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна

Чөлөөт цаг23 цаг 45 минут

Явган замыг хотын төвд багадаа 2.5-3 метр, цаашлаад 5-7 метр хүртэл ...

Чөлөөт цаг23 цаг 48 минут

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Чөлөөт цаг23 цаг 51 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Улстөр нийгэм2022/08/12

Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллага...

Санал болгох