Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн 300 гаруй иргэн, сонгогчтой уулзлаа

Огноо:

,

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн II тойрог буюу  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж  буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангийн иргэд сонгогчидтой хийх  уулзалт  өнөөдөр Ховд аймагт үргэлжилж байна. 

Тэрбээр энэ  удаад Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Ховд аймгийн Булган суманд 10 000 гаруй иргэн амьдардаг бөгөөд урд хөрштэй хиллэдэг, баруун бүсдээ эдийн засгийн коридорыг бий болгож буй онцлогтой сум. Тиймээс хилийн боомт түшиглэсэн, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжсөн сум юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд баруун бүсэд 984, үүнээс Ховд аймагт 277 хоршоо шинээр байгуулагдаад байгаа ажээ.

Булган суманд болсон иргэд сонгогчдын уулзалтад Ховд аймгийн 14 сумын 300 гаруй  малчин, хоршоологч хүрэлцэн ирж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого зорилтыг сонсоод зогсохгүй, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалангаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 850 хоршооны 2649 малчин 105 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ховд аймгийн хэмжээнд гэхэд л 10 хувь буюу 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг  амьжиргаагаа дээшлүүлэх маш том боломж гэж харж буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тэдний хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байна. Цаашид ч МАН “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэн, хоршоолж ажиллахыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасанд Ховдчууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан хоршоологчидтой уулзах үеэр  “Шинэ хоршоо бол улстөржих сэдэв биш. Энэ бол малчдын, ард иргэдийн чанартай амьдрах боломж учраас улстөржилтөөс үүдэж гацаах ёсгүй”  гэдгийг тодотгоод  “Шинэ хоршоо” сонгуулийн дараа улам бүр эрчимжиж, хоршоо хариуцсан тусгайлсан байгууллага байгуулна гэдгийг онцлон мэдээлсэн юм.  2023-2024 оны зуднаар 7.4 сая мал хорогдож, мөнгөн дүнгээр 1.5 их наяд төгрөгийн хохирол амссан. Жил бүрийн зуднаар ийм хэмжээний хохирол амсвал цаашид мал аж ахуйн салбар үгүй болж, алс хязгаар нутгаа сахин хамгаалж буй малчид гэж байхгүй болно. Тиймээс яг энэ цаг үед шинэчлэл хийхээр зорьсон нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм. 

Нийт 193 мянган малчнаас 41 мянга нь хоршооны гишүүн болоод байгаа нь малчид хоршиж ажиллах цаг болсныг ойлгож эхэлснийг харуулсан  бодит үзүүлэлт болж байна.  Баруун бүсэд 111 300 тн мах, 4 сая ширхэг арьс шир, 148 700 литр сүү боловсруулах, 8800 тн ноос ноолуур бэлтгэх нөөц тус бүр бий. “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, эдгээр нөөц боломжоо хангалттай ашигласнаар баруун бүс нутаг мал аж ахуйн салбараараа эдийн засгийн өсөлтөө бий болгох бүрэн боломжтой. 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Орхончууд дэмжиж байна

Огноо:

,

Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг дэмжиж, ээлжит сонгуульд багаар нь сонгохоо Орхон аймгийн иргэд сонгогчид хэлж байна. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орхончуудтай уулзах үеэр парламентын ардчиллыг авч үлдэхийн тулд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрлэсэн авлига, хулгайг цэгцлэх, нийгмийн ижил тэгш гараанаас гарах боломж бүрдүүлэхийн тулд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг тэд онцолж байв.

Шударга ёсны тэмцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч чадсан. Тус үйлдвэр 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ түүхэн амжилт тогтоон дөрвөн их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Мөн 3,000 тонн зэсийн баяжмал Монголын хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар арилжиж, тендерийн шахааг арилгаад байна.

Энэ удаагийн сонгуульд Ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголт байх болно. Бүлэглэлээс ард түмэн илүү хүчтэй гэдгийг харуулахын тулд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Л.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай, Д.Батлут нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд эрдэнэтчүүдээс хүслээ.

Мөн тэрбээр “Монгол Ардын нам нэг ч УИХ, Засгийн газрын гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлээгүй. Тэр ч агуулгаар миний бие намын жагсаалтын ард нуугдалгүй тойрогт өрсөлдөж байна. Парламент бол дарга нарын цуглуулга биш учраас нийгмийн төлөөлөл, инженер, мэргэжлийн экспертүүдийг намынхаа жагсаалтад оруулсан” гэлээ.

Орхон аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 376.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд орон сууцжуулах төслийн хүрээнд Уртын гол багт 5 блок бүхий 260 айлын орон сууцны барилгын ажил хийгдэж, эхнээсээ ашиглалтад орсон. Шинээр цэцэрлэг 2, сургууль 1, спорт заал 1, цэцэрлэгийн өргөтгөл нэгийг ашиглалтад оруулаад байна. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд Зэс баяжуулах үйлдвэр байгуулах хүрээнд Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж, гүйцэтгэл нь дуусах шатандаа явж байгаа юм.

 

“Ардчилал бол Стратегийн ордуудыг төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчилал бол ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өөрсдөө хууль бусаар хувьчлан авах дээрэм бүр ч биш. Тиймээс албан тушаалд нүдээ сохолж, амин хувийн шуналаар үнэт зүйлээ худалдаж, ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, сонголтоо хийгээрэй гэдгийг Ерөнхий сайд орхончуудад захилаа. 

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ

Огноо:

,

Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц нар тус дүүргийн 3-р хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Иргэд, сонгогчдын зүгээс нэр дэвшигчдийг мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахыг чухалчлан захиж байв. Тодруулбал, эгэл жирийн эмчээс Эрүүл мэндийн сайд болсон эмч Т.Мөнхсайханыг эрүүл мэндийн салбарт олон ажил хийхийг хүсэж байсан юм. Мөн нийгмийн асуудалд Л.Нинжжамцыг анхаарч ажиллаарай хэмээн захисан бол нийслэл хотын дэд бүтэц болон “20 минутын хот” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даатгаж байлаа.

Сонгогчдын хэлж буйгаар “Олон намын мөрийн хөтөлбөр дотроос МАН-ын мөрийн хөтөлбөрийг нухацтай уншсан. Хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх учиртай олон хөтөлбөр байна. Зөв мөрийн хөтөлбөртэй зөв залуусаа дэмжинэ” гэсэн юм.

3-р хорооны иргэн н.Даваацэрэн:

-Хан-Уул, хатан Туулаа түшсэн Хан-Уулчууд бид улс, нийгмийнхээ төлөө ажиллах чин сэтгэл хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг, чадвартай залуусаа дэмжинэ. Т.Мөнхсайхан эмч олон хүнд буян болж нас нэмж, эрүүл амьдрал бэлэглэсэн. Эрүүл мэндийн салбарт их ажил хийнэ гэдэгт итгэж байна. Монголын үнэт капитал эрүүл монгол хүн учраас хүн ардынхаа төлөө тууштай ажиллаарай гэв.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл Л.Нинжжамц нийгэмд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлжээ. Мөн хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг нь сонсож, бахархлаа. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж чадна гэдэгт итгэж байна.

Манай дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан олон ажил хийсэн. Эко сувилал, Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон гүүр тавиуллаа. Эрэлийн хажуугаар бас шинэ зам тавилаа. Хамгийн их тулгамдаж байгаа газрын асуудал, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж гээд олон ажлыг шийдвэрлэж, шийдэлцэж өгдөг. Дүүргийн иргэдийнхээ төлөө итгэл сэтгэл зүтгэлтэй хүн. Ажилсаг хүмүүсийг төрийн түшээ болгоход алдах юм байхгүй дээ. Тиймээс Монгол төрийн босгыг давж чадах, гурван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Та гурав бол хамтаараа ялна” хэмээн урмын үгээ хэлж, багаар нь дэмжихээ илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2 цаг 33 минут

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд...

Улстөр нийгэм5 цагын өмнө

Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Орхончууд дэмжиж байн...

Улстөр нийгэм5 цаг 31 минут

Хан-Уул дүүргийн иргэд төрд бэлтгэгдсэн гурван нэр дэвшигчээ дэмжинэ...

Улстөр нийгэм5 цаг 39 минут

Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулав

Улстөр нийгэм5 цаг 51 минут

Ерөнхий сайдын багийнхан зүүн бүсийг хөгжүүлэх шийдлээ танилцуулж ба...

Улстөр нийгэм6 цаг 1 минут

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь...

Цаг үе7 цаг 37 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улстөр нийгэм2024/06/19

Шударга ёсны үзэл санаа, тэмцэлдээ үнэнч байхыг Ерөнхий сайд Л.Оюун-...

Улстөр нийгэм2024/06/19

Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна

Улстөр нийгэм2024/06/19

“Ард түмэн нэгдмэл бас хүчтэйг харуулахын тулд дарханчууд та б...

Санал болгох