Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 26. Бархасвадь гараг.  Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

“Green leaf” групп Монголд салбар компаниа нээлээ

Огноо:

,

БНХАУ-ын байгальд ээлтэй, химийн гаралгүй, эко бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлдэг “Грийн лийф”   групп Монгол Улсад албан ёсны салбар компаниа нээж, хэрэглэгчиддээ гоо сайхан, эрүүл мэнд, зөв хэв маягийн амьдралд зориулсан бараа, бүтээгдэхүүнээ хүргэж эхэлжээ.

Тус группийн салбар компани болох “Грийн лийф биотех” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэцэн, Борлуулалтын менежер Ж.Дэлгэрсүрэн, хэрэглэгчдийн төлөөлөл П.Шинэбаяр нар өчигдөр мэдээлэл хийлээ.

“Грийн лийф” шинжлэх ухаан, технологийн групп нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээ, брэндийн сурталчилгаа маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орчин үеийн шийдэл бүхий тэргүүлэгч компани. Бүтээгдэхүүнээ зөвхөн албан ёсны салбар компаниараа дамжуулан борлуулдаг.  Тиймээс цаашид Монгол Улсын зах зээлд ганзагын худалдаагаар дамжин хуурамч, чанарын баталгаагүй бараа, бүтээгдэхүүн гар дээрээс борлуулахаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэв. Мөн чанарын баталгаатай бараа бүтээгдэхүүнээ олон шат дамжлагагүй, хямд үнээр хэрэглэгчдэд шууд хүргэх юм байна.

“Грийн лийф” 2018 онд ISO 22716 чанарын тогтолцооны гэрчилгээ болон SGS-GMP буюу сайн үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн батламж авсан төдийгүй ариун цэврийн шаардлагын түвшинг 100.000-д хүргэж чаджээ. Мөн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, технологийн стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр гоо сайхан, эрүүл мэнд, зөв амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хүргэсэн байна. Тодруулбал, шинжлэх ухааны ахисан түвшний судалгаанд үндэслэсэн SEALUXE, iLife, Kardli, Carich, Nilrich, Chanery, Green Pai, Easey Love зэрэг цуврал бүтээгдэхүүнээрээ хэдийнэ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ.

“Грийн лийф” групп олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэгч болох Италийн Intercos групп, Швейрцарийн Үндэсний арьс арчилгааны судалгааны төвтэй нягт хамтран ажилладаг бөгөөд Герман, Франц, Итали зэрэг олон улсад чанарын хяналтын системээрээ тэргүүлэгч орны стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай юм.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэрэмжлүүлэг

Огноо:

,

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, зовуур багассан байна.

Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуур илрээгүй байна. Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох