Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Огноо:

,

Аргын тооллын наймдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 25. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй улаанчмн хонь өдөр.

Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эинэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан  авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

"Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ

Огноо:

,

Олны танил од, урлагийнхны имижийг бүрдүүлдэг А.Уянга гэх бүсгүй саяхнаас анхаарлын төвд тод орж ирлээ. Шороон түмэн стилистүүдээс энэ бүсгүй өөрийн нэрийн брэндээрээ ялгардаг.

"Boho Mongolia" брэндийнх нь өвөрмөц содон хувцаснуудыг өмссөн хэн ч олноос онцгойрч харагддаг нь маргашгүй үнэн. Өөрөө ч өндөр нуруулаг сайхан бүсгүй болохоор түүнийг загвар өмсөгч модель гэж их эндүүрдэг. Саяхан л гэхэд "National TV"-ээр цаг агаарын мэдээний зочин хөтлөгчөөр уригдаж, цаг агаар танилцуулахад нь хүмүүс загвар өмсөгч гэж эндүүрч байсан.

Хүрээллийнхэндээ бол хэзээний танил стилист А.Уянга оны сүүлд оройхон олонд танигдаад ширүүхэн дайрч байна. Брэндийнх нь түүх аль 2014 оноос эхэлж гадны зах зээлд хүч үзэж байхад эзэн нь одоо л гарч ирэх гэж. Түүнийг "Next generation" наадмаас шагнал аваагүй бол хүмүүс мэдэхгүй өнгөрөх шахлаа шүү.

Дашрамд сануулахад онцгой содон, ганган "Boho" брэндийг Германд гаргаж эхлээд байгаа бөгөөд  А.Уянга Германы зах зээлд цахиур хагалахад эргэлзэх зүйлгүй гэдэгт итгэж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2022 оны 11 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг нэг компанид, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийн хугацааг сунгаж, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, гурван компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар “Анд Дэнөүд” ХХК, “Капекс Капитал” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг компанид салбар байгуулах, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Томуугийн вирус таны эргэн тойронд хэр удаан "амьдардаг" вэ

Огноо:

,

Томуугийн вирус 1-2 өдөр гадаргуу дээр амьдрах чадвартай байдаг тул орон гэр, ажлын байр, үйлчилгээний байгууллагад тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж хэвшээрэй. 

Хатуу гадаргуу дээр /ширээ, сандал, гар утас г.м/ 24-48 цаг

Зөөлөн гадаргуу дээр /ор, дэр, хувцас, цаас г.м/ 8-12 цаг 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох