Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудсан байна

Огноо:

,

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд /2023.01.18/ өдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:

 
  1. Кью эс си ХХК
  2. Хөтөл ХХК
  3. Вояжер минерал ресурсес ХХК
  4. Мондулаан трейд ХХК
  5. Пи си вай ХХК
  6. Хатант интернешнл ХХК
  7. Эрдэнэс монгол ХХК
  8. Эрдэнэс тавантолгой ХХК
  9. Эрчим хүчний яам
  10. Строй-инвест ХХК
  11. Цэцэнс майнинг ХХК
  12. Скайлэнд энержи ХХК
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг зарлалаа

Огноо:

,

"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр зарлалаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авсан.

Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, газрын чөлөөлсөн.

Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсрууллаа.

Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд болон ил зогсоол, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг төлөвлөсөн юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр иргэд, аялагчид мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой аж.  

Мөн нэмэлтээр доорх мэдээллийг авах боломж бүрдэж байна. Үүнд: 

  • Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
  • Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
  • Аяллын даатгалын үйлчилгээ
  • Нислэгийн тийзийн агент, авиа компани
  • Аяны хэрэгслийн худалдаа
  • Аяллын клуб
  • Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ, аппликэйшн танилцуулга
  • 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
  • Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ.

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон. Гэвч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай явж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэллээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, шантаачилж өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох