Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Нэг сум-нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд 215 нэр төрлийн бааа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна

Огноо:

,

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц аймаг бол Төв аймаг. Төв аймагчууд бид нийслэл Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ-аас ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ болох зорилт дэвшүүлж аймгийнхаа Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөд тулгуурлан малчид тариаланчдын хоршоодыг байгуулах, хамтын хөдөлмөрийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах олон “боломж”, “шийдэл” гаргасан ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд орон нутагт боловсруулах үйлдвэр, цехүүд шинээр байгуулагдаж, аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 214.8 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оноос 103.7 тэрбум төгрөгөөр буюу 93.4%-иар өсч , үүнээс боловсруулах үйлдвэрлэл 106.2 тэрбум төгрөгт хүрсэн нь аж үйлдвэрлэлийн салбарын 50%-ийг боловсруулах салбар эзэлж байна.
 
Аймгийн хэмжээнд 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Өв соёлын төв өргөө цогцолборт зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 249 иргэн, аж ахуй нэгжийн 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

Огноо:

,

Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.

Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ

Огноо:

,

Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ

Огноо:

,

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох