Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЭМДЕГ: Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг

Огноо:

,

Ойрын өдрүүдэд амбулаторийн үзлэгийн талаар ойлголтын зөрүүтэй мэдээлэл гарч буйтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах тодруулгыг хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын цахим системд Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмчийн үзлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд  өдөрт нэг эмчид 55-72 үзлэг, нэг үйлчлүүлэгчид 2.3-6.6 минут оногдож байна.  Үзлэгийн тоо их байгаа нь эмч нарын үйлчлүүлэгчдээ зарцуулах цагийг бууруулан,  тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, иргэн даатгуулагчийн сэтгэл ханамжийг бууруулах, цаашлаад давтан үзлэг хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, эмчийн ачааллыг нэмэгдүүлэх,  иргэн даатгуулагчийг эмнэлэгт дахин ирүүлж бухимдуулах нөхцөлийг бий болгож болзошгүй.

Тодруулбал, дээрх хугацаа нь эмч оношилгоо хийхийн тулд өвчтөнөөс даатгуулагчийн зовиур болон тухайн өвчний явцын мэдээллийг бүрэн асуух, өвчинд нөлөөлөх шалтгаан нөхцөл, амьдралын хэв маягийг тодруулах, бүтэн биеийн үзлэгийг чанартай, бүрэн гүйцэд хариуцлагатай хийх, эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөх, өвчин болон өвчтөний биеийн байдлын талаар зөвлөгөө өгөх, эмчилгээ бичих зэрэг үйл явцад хангалттай хугацаа биш гэдгийг тодорхойлж байгаа юм.

Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг. Үүнээс эмч зөвлөгөө өгөхөд 5.7 минут, үйлчлүүлэгч асуудлаа эмчид хэлэхэд 5.5 минут, бусад бичиг баримт бүртгэл үлдсэн хугацааг эзэлдэг байна.

ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолд амбулаторийн эмчийн үзлэг 10 минутаас доошгүй байхаар тусгасан нь нэг эмчид ногдох өдрийн ачааллыг 40 үзлэгээс ихгүй байх боломжтой юм. Мөн анхан болон давтан үзлэгийн хугацааг тодорхой тусгаж оруулсан. Давтан үзлэг нь үйлчлүүлэгчийн хийлгэсэн аливаа оношилгоо, шинжилгээ, зовиур шаналгааг харьцуулан дүгнэлт хийж түүнд нь тохирсон эмчилгээ, зөвлөмжийг өгөх зайлшгүй тодорхой хугацааг үйлчлүүлэгчид зарцуулах шаардлагатай учир давтан үзлэг бүрт цаг товлох нь зүйтэй.

Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлдэг  нэхэмжлэлд үзлэгийн товч тэмдэглэл хийх хэсэг байдаг бөгөөд энэ нь тухайн нэхэмжлэлийг илгээх үндэслэл буюу үзлэгээр илэрсэн өөрчлөлт, үзүүлсэн тусламжийг тоймлон 3-5 өгүүлбэрт багтаан бичих хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн тэмдэглэл хэсгийг хөтөлдөггүйн улмаас үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн түүх цахим хэлбэрээр хадгалагддаггүй, өвчний хяналт хийх мэдээлэл үлддэггүй байсан.
Ингэснээр тухайн даатгуулагчид ямар үзлэг зөвлөгөө өгсөн талаар мэдээлэл өгөх, өвчний болон үзлэгийн түүхийн цахим архив бүрдэх, даатгуулагч өмнөх үзлэгийн түүхээ харах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь чанартай тусламж үйлчилгээг худалдаж авах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн байгууллагуудыг амбулаторийн кабинетуудын тоо, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх оновчтой зохион байгуулалт хийх, хүчин чадалдаа суурилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах чиглэлийг өгч хамтран ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна. 

Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас хаасан.

Тус замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлана. Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.



ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +10...+12 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +9...+11 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +7...+9 градус хүйтэн байна. 


2026 оны дөрөвдүгээр сарын 21-нээс
2026 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 21-нд Халх голын хөндийгөөр, 23-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Салхи 21, 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11  хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох