Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тээврийн жолооч нараа урамшууллаа

Огноо:

,

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн компаниуд, жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд жолооч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, авто замыг сайжруулах  чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 
 
Компани богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг бөгөөд найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ  “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав. 
 
Шилдэг жолооч нарт шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. 
Энэ удаад шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулав. Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал,  хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлсэн юм. 
 
2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгарсан Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог.  21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид  харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна

Огноо:

,

Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.

Өнөөдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.

Сануулахад:

 - 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,

 - 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.

Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны наймдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 08-нaaс
2026 оны наймдугаар сарын 12-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст халж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. Наймдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе2026/08/07

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе2026/08/07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе2026/08/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе22 цаг 15 минут

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм22 цаг 20 минут

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Шударга мэдээ22 цаг 48 минут

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Шударга мэдээ22 цаг 58 минут

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Улстөр нийгэм23 цаг 5 минут

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах...

Санал болгох