Улстөр нийгэм
Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тус байгууллагаас чөлөөндөө гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Эрхэм хүндэт та бүхэндээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүлье! Нутгийн өөрөө удирдах анхан шатны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бодлогын байгууллагад хүндтэй үүргийг хүлээж, тодорхой албан тушаалуудыг нэр төртэй хашиж явсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал: “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгэн цаг үеийн түүхийн гэрч болж, залуу нас, ажил хөдөлмөр, бүтээл зүтгэлээ дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд зориулан ажилласан та нартайгаа энэ онцгой өдөр уулзахад сайхан байна. Монголын төр үеийн үед залгамж чанарыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Бид та бүхнийхээ ажил амьдралын арвин туршлагаас суралцах, заавар зөвлөгөөг сонсох, хамтарч ажиллахад хэзээд таатай байх болно” хэмээн онцолсон.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өглөө. Тухайлбал 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай болж байгааг дуулгав.

Түүнчлэн энэ үеэр ахмадуудын төлөөлөл санал сэтгэгдлээ хуваалцаж, “Цар тахлын амаргүй цаг үед ахмадуудаа хүлээн авч, халдвар хамгааллын дэглэм баримтлан, төрдөө мартагдахааргүй ажиллаж, амьдарч буйг маань сануулсан сайхан үйл явдал боллоо” хэмээн хэлж байсан юм гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
