Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЭХЭМҮТ: Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх хурал боллоо

Огноо:

,

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/263 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилготой цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны Хүүхдийн эмнэлгийн чанарын менежер, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн 233 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Сэргийлж болох хүүхдийн эндэгдэл”, Тандалт судалгааны албаны мэргэжилтэн П.Орхонтуул “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2019-2023 оны I-XI сар”, Тандалт судалгааны албаны эмч Б.Одонгоо “Эмнэлгийн нөхцөлд эндсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/263 тоот тушаал”-ын талаар мэдээлэл хийж, илтгэл тавьсан.

Мөн эмч, мэргэжилтнүүдийн асуултад хариулж, санал солилцон эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж байх осол гэмтэл, эмчилж болохуйц шалтгаанаар хүүхэд эндэж буйд анхаарал хандуулснаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлж, эндэгдлийг бууруулах боломжтойг онцоллоо.

Иймд эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцсэн хурлын материал, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ-ийн ТСА-нд цаг хугацаанд нь ирүүлэхийг сануулав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж  байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ

Огноо:

,

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
 
Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
 
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
 
• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;
• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;
• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.
 
Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.

Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй.  Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна.  Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа  ойрхон хашаалах хэрэгтэй байна.

Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй.  Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс  цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ7 цаг 9 минут

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуул...

Улстөр нийгэм7 цаг 13 минут

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав да...

Улстөр нийгэм7 цаг 16 минут

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ...

Цаг үе7 цаг 19 минут

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж то...

Цаг үе7 цаг 22 минут

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуул...

Цаг үе7 цаг 28 минут

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруул...

Цаг үе7 цаг 30 минут

Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохи...

Цаг үе7 цаг 34 минут

Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна...

Цаг үе7 цаг 36 минут

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалт...

Улстөр нийгэм7 цаг 41 минут

"Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Санал болгох