Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,
  • Цагаан сарыг угтан УБЗАА, нийслэлийн есөн дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,
  • Баярын амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сайтар зохион байгуулах,
  • Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилж ажиллуулах,
  • Айл, өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,
  • Авто замын эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах,
  • УБЗАА-наас олгодог худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүд рүү үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Цаашид УБЗАА аж ахуйн ажил хийх биш, бодлого гаргаж, хяналт тавьдаг бүтцийн өөрчлөлтийг бий болгох,
  • Цас цэвэрлэгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах,
  • Халтиргаа, гулгаанаас сэргийлж, давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр цацах. Мөн ирэх жилийн нөөцийг бэлтгэх,
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч ажиллах, бондын ажлын бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах,
  • Явган хүний замыг стандартад нийцсэн, халтирдаггүй, байгалийн чулуугаар, өнгөний нэг кодоор хийх,
  • “Урт цагаан”-ы гудамжийн тохижилтод инженер, технологийн шийдлийг хэрэгжүүлэх,
  • Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтээс санал асуулга авах ажлыг цахим платформоор зохион байгуулах,
  • Шарга морьтын гүүрний орчимд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулж танилцуулах. Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэх,
  • Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг Цагаан сарын дараагаас эхлүүлэх,
  • Баянгол дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт “Материал импекс” ХК-тай зөвшилцсөн газарт цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
  • Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах,
  • Зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн төсвөөр чөлөөлсөн газруудыг НОСК-д шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах зэрэг үүрэг өглөө.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ

Огноо:

,

Энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын ... тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлжээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.

Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ. 

“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.

Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох