Цаг үе
29 авто замын нөлөөлөлд 133.61 га газар өртжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан.
29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай.
14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай.
11 шугам сүлжээний ажлын нөлөөлөлд 403 нэгж талбарын 26.5 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 32 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд нэг нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Үлдсэн 346 нэгж талбарыг чөлөөлөхөд 39.4 тэрбум төгрөг шаардлагатай.
Бусад 10 ажлын нөлөөлөлд 275 нэгж талбарын 10.13 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 125 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 14 нэгж талбарыг нөлөөллөөс гаргасан.
- Үлдсэн 127 нэгж талбарыг чөлөөлөхөд 27.85 тэрбум төгрөг шаардлагатай.
Цаг үе
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
Цаг үе
Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам өнөөдөр үргэлжлүүлэн мөрдөгдөж, улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
САНУУЛАХАД:
Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн гэдгийг сануулж байна.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.