Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Barilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг болно

Огноо:

,

Монголын хамгийн том үзэсгэлэн “Barilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриан дор дөрөвдүгээр 12-14-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
 
Үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно.
 
Мөн Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим улс орны барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.
 
Үзэсгэлэнд дараах чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Үүнд:
 
Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр:
● Стандарт орон сууц
● Тансаг орон сууц
● Хаус
● Оффис, үйлчилгээ
● Үл хөдлөх хөрөнгө зууч
● Гадна дотно тохижилт
● Бусад …
Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр:
● Барилга угсралт, засал чимэглэлийн материал;
● Цахилгаан, Холбоо дохиолол;
● Сантехник, Агааржуулалт;
● Гадна тохижилт, Ландшафт;
● Машин механизм, Багаж, Тоног төхөөрөмж;
● Зураг төсөл, Интерьер дизайн, BIM;
● Ландшафт, Тохижилт;
● Амины орон сууц угсралт, зөөврийн сууц;
● Бусад …
Үзэсгэлэнд оролцсоноор...
● Зорилтот хэрэглэгчдэдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах;
● Хэрэглэгчийн эргэх холбоо үүсгэх;
● Бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх;
● Маркетингийн таатай орчинд салбартаа танигдах;
● Networking уулзалт;
● barilgaexpo.mn цахим платформд цахим талбайгаагаа бий болгох;
● Гадаа талбайд орон зай хязгаарлагдахгүй орчинд байгууллагын нэрийн тохижилтоо хийх боломжтой.
 
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчиддээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинаруудыг зохион байгуулж, “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулна гэж БХБЯ-наас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Огноо:

,

БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.

Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.

1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;

2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;

3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;

4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.

Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно

Огноо:

,

Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.

Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.

Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.

Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.

«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна

Огноо:

,

АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.

Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.

Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.

Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох