Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 11. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулган, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Бага хүйтэн болох улирал 6 цаг 5 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Цаг үе
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн, хуулийн этгээдээс 949 өргөдөл, гомдол ирүүлснээс 451 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна.
Энэ оны эхний 3 сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 603 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 189 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 186 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 15 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ. Одоо 101 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийт 1235 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулснаас 103 хэргийг шүүхэд шилжүүлэх, 116 хэргийг хаах, 22 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, 24 хэргийг нэгтгэн шалгаж байна. Нийт 305 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 926 хэргийг мөрдөн шалгаж байна. 2026 оны I улиралд шүүхээр 59 хэрэг шийдвэрлэгджээ.
Нийтийн албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2,7 тэрбум төгрөгийн хахууль авсан, удаа дараагийн үйлдлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан, иргэдийн харилцах дансаар нийт 35,7 сая төгрөг авч хувьдаа зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдэн бусдад давуу байдал бий болгосон, өөрийн төрсөн хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон, хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17,6 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

-
Улстөр нийгэм2020/06/19
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Цаг үе2021/08/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/03/14
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө /№4/
-
Улстөр нийгэм2024/10/24
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-...
