Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан өнөөдөр болно

Огноо:

,

Улсын Их Хурлын байнгын хороодын 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·  Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·        Бусад

10.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

·   Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·         Бусад

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·  “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·        Бусад

14.00

“Үндсэн хууль”

4

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

· Эмийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар /худалдааны үе шатанд болон эцсийн хэрэглэгчид/ хэрхэн нөлөөлж буй талаар Татварын ерөнхий газрын мэдээлэл /хаалттай/

16.00

“Их засаг”

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.

Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.

Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж буурсан ч 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Улсаас нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр 2.3 их наяд гаруй төгрөг зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй гэж үзжээ.

Иймд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг оновчлох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож буй халамжийн төрлүүдийг судлан тодорхой хязгаар тогтоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, нийгмийн халамжийг дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийн төслийн хүрээнд нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй бөгөөд одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийхээр тусгасан байна. Ингэхдээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтлах юм байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “Маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа.

“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор "Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе15 цаг 28 минут

“Гэр бүлийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улстөр нийгэм15 цаг 33 минут

Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэ...

Шударга мэдээ15 цаг 36 минут

УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэ...

Улстөр нийгэм15 цаг 38 минут

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д ө...

Шударга мэдээ15 цаг 42 минут

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн т...

Цаг үе15 цаг 44 минут

Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд о...

Цаг үе15 цаг 47 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Улстөр нийгэм19 цаг 53 минут

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын ...

Улстөр нийгэм19 цаг 57 минут

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон ...

Цаг үе2026/05/20

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ...

Санал болгох