Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.

Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.

Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.

Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна. 

Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
  • Ус хангамжийн ажил 80 хувь;
  • Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
  • Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
  • Ариутгах татуургын ажил 10 хувь;
  • Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон Улсын Ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлэв. Улсын Их Хурал найман байнгын хороотой болсон шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн болон татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх, төрийн өмчийн бодлогын шинэчлэн, төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах чуулган эхэлж буйг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэл, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, боловсрол, хүүхдийн хөгжил хамгааллын бодит шийдлүүд хүлээгдэж байгааг онцгойлон дурдаж, Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьж ажиллах нь Монгол хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ахиц гаргах боломж бийг тоо баримт эш татан анхааруулав.
Мөн Улсын Их Хурлын дарга, хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байгааг цохон тэмдэглэж,  ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор баталсан журмуудыг цэгцлэх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснийг онцолсон юм. Тус хууль батлагдсантай холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг энэхүү хуульд нийцүүлэх асуудлыг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгаа юм.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан,  боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Өнгөрөгч хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, урьд нь жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдөр эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан. Намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар үдээс хойно Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо

Огноо:

,

Ази-Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн улс орнуудын телевиз, радио болон дижитал контентын шилдгийг шалгаруулах “ABU PRIZES” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Жил бүр “ABU PRIZES” шагналын өрсөлдөөн улам өргөжиж байгаа. Энэ жил 318 бүтээлээс 66 бүтээл шалгарч 17 төрөлд өрсөлдсөн байна

“ABU PRIZES” -Телевизийн драмын төрөл

  • Австрали улс- Мэдээний хөтлөгч
  •  Герман улс -Хотыг айдаст автуулсан мэдээ
  •  Герман улс -Агуу шоумэн
  • Унгар улс-Хөөсөрсөн вальс
  • Япон улс – Зуушны аяга зэрэг бүтээл өрсөлдөж, Германы телевизийн  шилдгээр шалгарлаа.

“ABU PRIZES” Телевизийн мэдээ сурвалжилга

  • БНХАУ- Байгальд нутагшуулсан хулсны баавгайн бичлэгийн амьдаар буулгав
  • Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн
  •  БНСУ- Азийн нөлөө зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн сурвалжилга шилдэг сурвалжилга боллоо.

Телевизийн хүүхдийн шилдэг нэвтрүүлэг

  • БНХАУ- Өсвөр үеийн яруу найраг
  • Герман улс- Хулгананы шоу
  • Иран-Нарийн түүх
  • БНСУ- Амьтдын тухай тохиомол

“ABU PRIZES”  Телевизийн спорт

  • БНХАУ-Бүү зогс
  • Япон улс- Гүйлтийн амьдрал, Цагтай уралдах, Бутанд дахь цасан уралдаан
  • Турк улс-Ах нь дүүс зэрэг бүтээл өрсөлдөж, Япон улсын гүйлтийн амьдрал бүтээл шилдгээр шалгарлаа.

“ABU PRIZES”  телевизын баримт кино

  • Австарли-Мойлхон
  • Япон улсын -Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ
  • БНХАУ-Түүх өгүүлнэ
  • Япон улс -Тэнгисийн гүнд зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Японы Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ шилдгээр шалгарлаа.

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны өнөөдрийн байдлаар 66 орны 230 гишүүн байгууллагыг нэгтгэсэн. Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ.

  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох