Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулаараа бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2024 оны наймдугаар сарын 28-наас 2024 оны есдүгээр сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
