Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15–20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 9–14 хэм, бусад нутгаар 4–9 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 3–5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.


2026 оны арваннэгдүгээр сарын 20-ноос
2026 оны арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сум, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Төв аймаг, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1–2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

21-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Огноо:

,

Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.

Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.

Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.

«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жирэмслэлтэд зөв бэлтгэх нь дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулна

Огноо:

,

Жил бүрийн 11 дүгээр сарыг дэлхий нийтээрээ Дутуу төрөлтийг таниулах сар болгон тэмдэглэдэг. 2026 онд “Жижиг нярай ч том боломж” уриан дор тэмдэглэж байна.

Дутуу төрөлтөөс сэргийлэх олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, зөвхөн жирэмсэн үеийн хяналт, эмчилгээнд бус, жирэмслэхээс өмнө эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж бууруулахад анхаарах болсон.

Дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулахын тулд ирээдүйн эхчүүд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал.

  • Өмнөх жирэмслэлтийн түүхээ анхаарах: Өмнө нь дутуу төрсөн, зулбасан бол мэргэжлийн эмчид хандаж, жирэмслэхээс өмнө зөвлөгөө авах. Жирэмсэн болсон тохиолдолд эрт хяналтад орох.

  • Жирэмслэлтээ төлөвлөх: Гэр бүл төлөвлөлтийн арга хэрэглэж, жирэмслэлт хоорондын зайг зохистой барих.

  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах: Илүүдэл жин, таргалалт болон хэт туранхай байх нь дутуу төрөлтийн эрсдэлтэй холбоотой.

  • Халдвараас сэргийлэх: Амны хөндийн үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлж, эмчлүүлэх.

  • Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх: Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, стресс, ажлын хэт ачааллыг бууруулах, хорт зуршлаас татгалзах, төмөр дутагдлын цус багадалтыг эрт илрүүлж, эмчлүүлэх.

Жирэмслэлтэд зөв бэлтгэж, эрсдэлт хүчин зүйлсийг эрт бууруулах нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.

ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасаг 1999 оноос улсын хэмжээнд жирэмсний 32 долоо хоногоос өмнөх дутуу төрөлтийн тусламж, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох