Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль хийлээ

Огноо:

,

Нийслэлийн Онцгой байдлын газраас "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам"-тай хамтран “Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль”-ийг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Дадлага сургуулийг гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.

Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчин, албан хаагчид оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүллээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох