Улстөр нийгэм
Бичил уурхайчдад гай болсон АН-ын бохир сүлжээ илчлэгдлээ
Уг бичлэгээс үзэхэд бичил уурхай эрхлэгчид Дарив, Тонхил, Шарга сумдад АН-ыг гаргачихбал асуудалгүй болно. МАН ялбал боогоод хэвтчихнэ. Газрын хүсэлт өгсөн газрууддаа анхаарал хандуулья гэсэн яриа байна. Мөн 10, 10 хүнтэй сүлжээ үүсгэж, багуудаар явах хүмүүсийг байр саваар хангах талаар ч ярьж байна. Бичил уурхай эрхлэгчид Говь-Алтай аймгийн 8 газарт шинээр алт ухахын тулд 3000 хүнтэй сүлжээ үүсгэсэн, мөнгө төгрөг тарааж, элдэв ухуулга суртачилгаа хийж байна. Энэ ажлыг бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг Оюунчимэг, Мядагбадам гэсэн төрсөн эгч дүүс энэ сүлжээг удирдаж байгаа бөгөөд дээрх яриа эдгээр хүмүүсийх гэдгийг иргэд баталж байгаа юм.
“Иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах, сонгох, сонгогдох эрхэнд халдах, худал амлалт өгөх нь төрийн эрхийг хууль бусаар авах ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөрхэлбэл, бичил уурхай эрхлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйл, Сонгуулийн тухай хуулийн олон зүйл залтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Энэ хэргийг тагнуул цагдаагийнхан шалгаж эхэлсэн бөгөөд АН-ын энэ увайгүй үйлдэл бичил уурхай эрхлэгч олон хүнийг хөлдөө чирч мэдэхээр байна.
Улстөр нийгэм
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.


Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.
Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.



“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.
Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.









Улстөр нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийслэлийн МАН-ын хороо дөнгөж сая хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн байна. Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна. Улмаар олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор болох юм.
Б.Пүрэвдагва нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Австралийн Нью-Кестлийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.
Ажилласан байдал
- 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,
- 2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,
- 2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,
- 2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх
- 2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.
-
Цаг үе2025/09/09
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2022/09/05
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчл...
-
Цаг үе2019/06/25
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ
-
Улстөр нийгэм2022/03/31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
