Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.

Тус хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэв. Тэрбээр, төрийн албанд ёс зүй, сахилга харицлагын оновчтой тогтолцоог бүрэлдүүлж, ёс зүйтэй төрийн алба төлөвшүүлэх талаарх хөгжлийн бодлого, зорилт, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэрүүд, хуулийн хамрах хүрээ, тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн.

Түүний дараа Удирдлагын академийн ахлах багш, доктор /Ph.D/ А.Алтанзул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар товч танилцуулсан юм. 

Ёс зүйн хорооны олон улсын туршлага ба төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор /Sc.D/ профессор, Гавьяат багш Ш.Батсүх мэдээлэл өглөө. Тэрбээр, Үндэсний ёс зүйн байгууллага, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагын ялгаа болон дэлхийн зарим улс орнуудын Ёс зүйн хороо буюу зөвлөлийн байгуулагдсан түүх, ажиллах зарчим, бүрэлдэхүүнийг тухай танилцуулсан. Эдгээр илтгэлүүдийн дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн ажиллах чиглэлээ тодорхойллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.04.08/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

· Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Махны экспортын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Барагшуны нөөц, ашиглалтын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

· Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан

Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

4

УИХ-ын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан

Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хөдөлмөрийн чадвараа алдсан 101 мянган иргэн байна

Огноо:

,

2024 оны жилийн эцсийн байдлаар 101 мянган хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг сэргээн засах эмчилгээ, үйлчилгээнд хамруулж, ажил, орлоготой болгоход анхааран ажиллаж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 4 сэргээн засах сувилалтай хамтран ажиллаж байна.

Гэсэн хэдий ч хангалтгүй байгаа тул сэргээн засах эмнэлэг, сувиллыг нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, тус газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх нар “Альфа медикал” сэргээн засах төвийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэл, тоног төхөөрөмжийн хангалт мэргэжлийн багийн талаар мэдээлэл авч танилцлаа.

Энэхүү сэргээн засах эмнэлэг нь иргэдийн хөдөлгөөн болон сэтгэлзүйг сэргээх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн эмчилгээг үзүүлдэг ба олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, нөхөн сэргээх үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хэрэгслээр хангагдсан байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээг өргөжүүлэх боломжийн талаар тус эмнэлэгтэй санал солилцлоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох