Цаг үе
Мөсний зузаан харилцан адилгүй байна
Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо
Цаг үе
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.
Цаг үе
Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны Даваа гарагийн 18:00-20:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төв ТӨХХХК-ийн шийдвэрээр “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна. Хязгаарлах хугацаа 60-120 минут үргэлжилнэ.
Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.
-
Цаг үе2023/04/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/08/19
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
-
Улстөр нийгэм2024/02/14
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр аш...
-
Шударга мэдээ2021/10/11
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өрг...