Төрийн банк, Монголын ногоон санхүүгийн корпораци хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Төрийн банк нь ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжийг судлах, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр, Монголын ногоон санхүүгийн корпорацитай хамтран энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, олон нийтэд байгаль орчин, экосистемийн үнэ цэнийг таниулан сурталчлах зэрэг олон ажлын эхлэл болох юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Монголын ногоон санхүүгийн корпорацийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Болдоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

