Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.13/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Эдийн засгийн байнгын хороо

·      Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

·      Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

11.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

·      Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

12.30

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

Огноо:

,

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНЭУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхий сайдын Тэргүүн нарийн бичгийн дарга, доктор Прамод Кумар Мишратай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар  Онцгой байдлын ерөнхий газар, БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газар хооронд 2019 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм. 


БНЭУ-ын Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын дараагийн хуралдааныг 2028 онд өөрийн улсдаа зохион байгуулах саналтай байгаа талаар дуулгаж, мөн гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах боломжтойг онцоллоо. 


Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын үеэр гал түймэр, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан дадлага сургууль зохион байгуулах саналыг бүрэн дэмжиж байгаагаа онцлоод, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбоо, мэдээллийн технологи болон англи хэлний богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан билээ. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжив.

Дараа нь баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу "Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх" гэсний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас сонсов.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/

Огноо:

,

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” олон улсын чуулга уулзалт /шууд/ 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ3 цаг 48 минут

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлж...

Цаг үе3 цаг 51 минут

Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буу...

Цаг үе4 цаг 5 минут

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Г...

Улстөр нийгэм4 цаг 14 минут

Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэх...

Улстөр нийгэм4 цаг 33 минут

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж,...

Улстөр нийгэм5 цаг 46 минут

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум м...

Цаг үе5 цаг 58 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Цаг үе6 цаг 49 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Цаг үе2025/06/05

Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын ком...

Цаг үе2025/06/05

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгал...

Санал болгох