Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгүүдийн хуралдаан
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.01.31/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан |
Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
|
2 |
УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан |
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
11.00 |
“Их засаг” |
Улстөр нийгэм
Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцууллаа.
Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ.
Улстөр нийгэм
Непал–Монголын энхийг сахиулагчдын хамтарсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүрээнд Непал Улсын Хүчний нөөцийн 1 дүгээр батальон (NEPFRB-1)-оос Монгол Улсаас тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн багийн төлөөллийг хүндэтгсэн нөхөрсөг уулзалт, “Happy Hour with Mongolian Peacekeepers” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Жуба хот дахь UN House-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Непалын батальоны бие бүрэлдэхүүн санаачлан Монголын энхийг сахиулагчдыг хүндэт зочноор урьсан нь UNMISS ажиллагааны хүрээнд олон үндэстний энхийг сахиулагчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын энхийг сахиулагчдын соёлын хүндлэл, энхийг сахиулагчдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын түвшинд тодотгон харуулсан үйл явдал болсон юм.
Энэ үеэр Непалын батальоны захирагч уригдан ирсэн зочид болон Монголын энхийг сахиулагчдад энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, халуун талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Хоролсүрэн үг хэлж, Непалын Хүчний нөөцийн батальоны хамгийн шилдэг ахлагчийг дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.
Соёлын хөтөлбөрийн үеэр Непалын цэргийн алба хаагчид Монголын “Амар байна уу” дууны аянд Монгол бүжиг бүжиглэж мэндчилсэн нь онцлог бөгөөд содон байж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штабын алба
Улстөр нийгэм
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болж, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал,Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт,зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2019/05/30
Ц.Нямдорж: Талийгаачийн эд эсийн шинжилгээний хариу нэлээн удаж гарна
-
Улстөр нийгэм2020/12/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, яд...
-
Цаг үе2023/09/05
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2023/11/28
УИХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сард хоёр үе шаттайгаар явуул...
