Цаг үе
Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ

Сүүлийн өдрүүдэд иргэдээс автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн мэдээлэл цөөнгүй ирж байгаа аж. Тухайлбал, сүүлийн долоо хоногт автобусны хойд төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол ирснийг “Улаанбаатар смарт карт” ХХК-д мэдэгдэн зөрчлийг шуурхай арилгуулжээ.
Иймд зорчигч та бүхэн ийм асуудал үүсвэл Нийтийн тээврийн бодлогын газрын 7004-4040 дугаарт холбогдож гомдол мэдүүлэх боломжтой. Улмаар бид “Улаанбаатар смарт карт” ХХК-д хандаж шуурхай шийдүүлэх боломжтой болно гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Цаг үе
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
Цаг үе
Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам өнөөдөр үргэлжлүүлэн мөрдөгдөж, улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
САНУУЛАХАД:
Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн гэдгийг сануулж байна.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Үзэл бодол2022/01/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн ав...
-
Цаг үе2022/05/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/01/25
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн 1800-2000 утасны үйлчилгээ 24/7 ажиллаж байна...
-
Цаг үе2023/05/15
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь