Цаг үе
13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ

“Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 13 настай хүүхэд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад, унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд бага насны хүүхэд болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслэл ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Цаг үе
“Хөх дөл” төслийн нээлт боллоо
Нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хөх дөл” төслийн нээлт энэ сарын 14-ний өдөр “Corporate convention center”-т боллоо. Тодруулбал, уг төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан бөгөөд “Хөх дөл” төслийн хүрээнд нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг бүтээсэн юм.
Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгосон юм. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлснээрээ онцлогтой.
Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн, Холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Цэрэндорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, НОБГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Энхтүвшин нарт хурандаа цол олгосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ыг үндэслэн ахлах офицерын хурандаа цолыг ЗХЖШ-ын даргын тушаалаар жилд хоёр удаа олгодог болсон билээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна.
Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.
Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Тэр ч утгаараа гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.
Өнгөрсөн онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч энэ онд мөн л дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийнэ” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Үзэл бодол2021/07/23
Ө.Гантөр: Төрийн банкаар үйлчлүүлдэг 2.3 сая харилцагчийн 99 хувь нь иргэд байда...
-
Цаг үе2023/05/18
Улсын гуравдугаар төв эмнэлэг Америкийн эмч нартай хамтран ажиллаж байна
-
Цаг үе2021/10/25
Улаанбаатарт дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана
-
Улстөр нийгэм2022/04/14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо