Шударга мэдээ
Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн махыг худалдан борлуулаад байна” гэв.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Тус үзэсгэлэнд 100 гаруй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-ийг хүртэл үргэлжлэх юм.
Үзэсгэлэн худалдаа нь
- Тэди, Анкор төв
- Их Наяд худалдааны төв,
- Мишээл Экспо гэсэн 3 байршилд зохион байгуулагдаж байна.
Иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, Анкор төв, Их Наяд худалдааны төв, Мишээл Экспод зочлох боломжтой юм.



Шударга мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа
Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.
“Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Найдвартай байдлыг хангах үүднээс түлшээр ажилладаг генераторыг мөн тавьжээ.
Хотхоны дулаан хангамжийн хүчин чадал:
- 15 мВт хүчин чадалтай хийн халаагуур;
- 36 мВт хүчин чадалтай агаарын дулааны насос;
- 2 мВт хүчин чадалтай цахилгаан халаагуураас бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсад анх удаа “Неосити” ХХК-ийн хамт олон "heat pump", хий, цахилгаан болон түлшээр ажилладаг генераторын нөөцөөр дулаанаа шийдэж байгаагаараа онцлогтой.
Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай, хүйтэн хот. Тиймээс дулааны эх үүсвэр дутагдалтай байдаг. Бид улсдаа энэ системийг амжилттай нэвтрүүлсэн компанийн технологийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар дулаанаа шийдэж байгаа сайн жишээ юм. Ийнхүү бодит туршлага бүтээж байгаа ААН, компаниудын залуусаас туршлага судалж, Улаанбаатар хотын дулааныг шийдэх, гаргалгаа технологи дээр хамтран ажиллана” гэв.


Шударга мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
-
Үзэл бодол2022/08/10
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ
-
Цаг үе2022/08/11
Жолооч нарын анхааралд!
-
Цаг үе2020/04/01
Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаан болдог
-
Улстөр нийгэм2025/02/03
Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв...
