Бидэнтэй нэгдэх

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 300 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсноос зургаа нь эмэгтэй алба хаагч байна.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд гар бие оролцож байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ уг өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэл арилгах, нийтийн тээвэр хоорондын зай алдагдахгүй. Халаас зогсоолгүй болсон хэсгийг явган хүний зам болон ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа Монгол Улсын хууль тогтоомж, НИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, оршуулга, голын хамгаалалт, тохижилт болон нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамжийн төлөвлөлт хяналт, хог хаягдлын менежментийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаатай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хуралдааны гол зорилго оршиж байгаа талаар онцоллоо.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Ү.Оюунзул, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нар оролцлоо. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагаа, улс, нийслэл, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох