Шударга мэдээ
“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.
Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар- МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана.
Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ.
Шударга мэдээ
“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Тус үзэсгэлэнд 100 гаруй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-ийг хүртэл үргэлжлэх юм.
Үзэсгэлэн худалдаа нь
- Тэди, Анкор төв
- Их Наяд худалдааны төв,
- Мишээл Экспо гэсэн 3 байршилд зохион байгуулагдаж байна.
Иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, Анкор төв, Их Наяд худалдааны төв, Мишээл Экспод зочлох боломжтой юм.



Шударга мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа
Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.
“Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Найдвартай байдлыг хангах үүднээс түлшээр ажилладаг генераторыг мөн тавьжээ.
Хотхоны дулаан хангамжийн хүчин чадал:
- 15 мВт хүчин чадалтай хийн халаагуур;
- 36 мВт хүчин чадалтай агаарын дулааны насос;
- 2 мВт хүчин чадалтай цахилгаан халаагуураас бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсад анх удаа “Неосити” ХХК-ийн хамт олон "heat pump", хий, цахилгаан болон түлшээр ажилладаг генераторын нөөцөөр дулаанаа шийдэж байгаагаараа онцлогтой.
Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай, хүйтэн хот. Тиймээс дулааны эх үүсвэр дутагдалтай байдаг. Бид улсдаа энэ системийг амжилттай нэвтрүүлсэн компанийн технологийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар дулаанаа шийдэж байгаа сайн жишээ юм. Ийнхүү бодит туршлага бүтээж байгаа ААН, компаниудын залуусаас туршлага судалж, Улаанбаатар хотын дулааныг шийдэх, гаргалгаа технологи дээр хамтран ажиллана” гэв.


Шударга мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
-
Цаг үе2024/01/25
Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв
-
Цаг үе2025/12/30
Товчооны төлбөрөө төлөхгүй бол алданги тооцно
-
Цаг үе2024/09/04
Хөдөлгөөн ихтэй 20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секу...
-
Цаг үе2025/03/14
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
