Бидэнтэй нэгдэх

Цаг үе

У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна

Огноо:

,

Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэнэ.

Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцов.

Тодруулбал, “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох зорилготой танилцуулах уулзалтыг зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад барилгын салбар, банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай үг хэлсэн бол үргэлжлүүлэн “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийг танилцууллаа.

“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Өнгөрсөн долоо хоногт бид банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ удаа барилгын салбарынхантай уулзаж байна. Барилгын салбар бол 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдгаараа онцлог. Тиймээс хувийн хэвшилтэйгээ уг төсөлд хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концепцыг бий болгохоор ажиллаж байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.

Энэ үеэр хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.

“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байх юм. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 93 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар дараах хариултыг өгөв. “Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан. Далан, ус зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ

Огноо:

,

ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.

Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

Огноо:

,

Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.

Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна

Огноо:

,

Соёлын орон зай бол театр, музей, галерей, соёлын төв, ордон, кино театр зэрэг соёл урлагийн байгууллагуудаас гадна гудамж, талбай, хороолол, өргөн чөлөө, гэр орон төдийгүй хамт олны соёл, хувь хүмүүсийн хандлага, оюун санаа зэргээр илэрч бид бүхний хамтдаа аж төрөх тухтай орчныг бүрдүүлэгч, хамтын ойлголцол, хүчин зүтгэлийн өргөн хүрээтэй ойлголт юм.

Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох