Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжид тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа. Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрт нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” гэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Б.Энэбиш: Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн самбар нь чиглэлийн автобусыг өнгөөр ялгаж тодотгосон

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 136 чиглэлд 1168 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Эдгээр чиглэлүүд 1280 зогсоолыг дайран өнгөрдөг. Өнөөдрийн байдлаар 50 автобусны зогсоол дээр шинэчилсэн мэдээллийн самбарыг байршуулаад байна. Автобусны зогсоолын самбар нь хуучин бол зогсоолуудыг жагсааж бичдэг байсан бол одоо газарзүйн зураглалд үндэслэн чиглэлээ олох, хаашаа явахаа тодорхойлох боломжийг бүрдүүлээд байна.

Зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Энэбиш: Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн самбараас тухайн иргэн хаа хүрэх, тухайн зогсоол дээрээс хэдэн чиглэлийн тээврийн хэрэгсэл ирж байгаа талаарх мэдээллийг бүрэн харах боломжтой.

Чиглэлийн автобусыг өнгөөр ялгаж тодотгосон бөгөөд тухайн өнгийн автобусны чиглэл хаа хүрэхийг тус зураглалд багтаасан. Тухайн зогсоолын мэдээллийн самбар дээр жишээлбэл, Баянхошуу, Өнөр хороолол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудыг тодотгож өгсөн нь зорчигчдод хаашаа явах чигээ баримжаалах боломжтой.

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 

2025 оны аравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2025 оны аравдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22, 23-нд нийт нутгаар цас орохгүй. 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө +5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо

Огноо:

,

Нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.

Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэгдэж, үүнээс ердөө 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Тэгвэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн даваанд 10 га талбайд барих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгараад байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх онцлогтой. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөөд байна.

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн ач холбогдол:

  • Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгаснаар агаарын бохирдлыг бууруулна
  • Гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна.
  • Хог булшлах газрыг нөхөн сэргээнэ.
  • Шинэ ажлын байр бий болно.
  • Хогийг дарж булшилснаар хөрс, усны бохирдлоос үүсэх өвчлөлийн тоо багасна.
  • Хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох