Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ зэрэг 20 төсөл 85 хувьтай хэрэгжиж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Ногоон орон сууц” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугамын барилгын ажил, Баянгол дүүргийн Гандантэгчинлэн хийдийн гадна тохижилт, ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэл тус тус 100 хувьтай байна.
Мөн 27 байршилд 48.323 шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, 13 байршилд насос худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагааг хангав. Харин Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан болон далангийн дагуух тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэ онд геодези, усны барилга байгууламжийн чиглэлээр 20 төсөл, ирэх онд 6 төсөл хэрэгжинэ. Үүнд:
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 1
- Борооны ус зайлуулах шугамын ажил 10
- Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил 3
- Сэргээн засах ажил 2
- Лаг хагшаас цэвэрлэх ажил 2
- Халиа, тошин багасгах ажил 1
- Насос станц, насост худгийн ажил 1
- Мониторингийн цооногийн ашиглалтын ажил 1
- Хөрсний ус зайлуулах шугамын ажил 2
- Тохижилтын ажил 2 тус тус гүйцэтгэж байна.
Цаг үе
Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй
ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн. Тус шалгалтын онлайн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд дуусна. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой.
Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Зөвхөн энэ оны зургаан сар болон түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах боломжтой юм байна.
Цаг үе
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны аравдугаар сарын 20-ноос 29-нийг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 25-30 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүтйнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр -11-16 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
-
Улстөр нийгэм2021/06/02
Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахи...
-
Улстөр нийгэм2025/04/01
Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг тат...
-
Цаг үе2019/09/13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2021/12/21
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно