Бидэнтэй нэгдэх

Цаг үе

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа

Огноо:

,

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 61 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайлангийн мөрөөр өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталлаа.

НҮБ-ын гишүүн 72 улс нийт 230 зөвлөмжийг өгсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнээс 192 зөвлөмжийг бүрэн хүлээн авч, 1 зөвлөмжийг хэсэгчлэн хүлээн авч, 37 зөвлөмжид тайлбар хийж, хүлээн авахаас татгалзсан байна.

Хуралдааны үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид цахимаар оролцож, мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэлдээ:

  • Монгол Улсын Их Хурал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах, гэр бүл төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

  • Монгол Улсад хүний эрхэд суурилсан төсөвлөлт нэвтрүүлэх хэрэгтэй.

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах зохицуулалт хуульчилсан ч өнөөг хүртэл хэрэгжиж буйгүй байгааг онцоллоо.

Энэхүү хуралдаан нь Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг олон улсын тавцанд үнэлэх, зөвлөмжийг хэрэгжүүлэх замыг тодорхойлох чухал алхам болсон юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооло

Огноо:

,

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.

Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
  • Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
  • Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
  • Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
  • Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
  • Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.

Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Огноо:

,

Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.

Үүнд

 - Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа 
 - Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
 - Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
 - Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
 - Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
 - Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
 - Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
 - Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Огноо:

,

Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
 
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг.
 
Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
 
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
 
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох