Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийж байна. 

“Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнг гаргаж чадлаа” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Ажлын хэсэг “Рио Тинто” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

Огноо:

,

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

 “Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 964 хэрэг шалгагдаж байна.

Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтан Н.Ш нь шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гаргаж өөртөө болон бусдад олгосноор байгууллагад 520,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна

Огноо:

,

Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн Чанарын баталгаажуулалт хариуцсан хөндлөнгийн шинжээч, доктор Араик Навоян, РИТИЧ төслийн ерөнхий зохицуулагч, доктор Ж.Золбаяр, төслийн үндэсний зохицуулагч, доктор, профессор Б.Одгэрэл нар Боловсролын ерөнхий газраас тус төсөлд хамтран ажиллаж буй Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, ахлах мэргэжилтэн А.Цэнгүүнжаргал, мэргэжилтэн Н.Болорцэцэг нартай уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, түншлэгч байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, цаашид төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Тус төслийн зорилго нь Европын багшийн боловсролын бодлого, хөтөлбөр, сургалтын шинэ арга зүйгээс суралцаж, багш бэлтгэх хөтөлбөр, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулахад чиглэж байгаа бөгөөд багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, зохион байгуулалт, үнэлгээг ногоон болон дижитал хэлбэрт шилжүүлэх туршилтын ажлыг 2026-2027 оны хичээлийн жилээс түншлэгч их сургууль, коллежууд болон байгууллагын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль, Румын улсын Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE зэрэг дотоод, гадаадын боловсролын бодлого, хэрэгжилт, сургалт, судалгаа хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж байна. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.
 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/05/20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзл...

Цаг үе2026/05/20

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах т...

Цаг үе2026/05/20

Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

Цаг үе2026/05/20

Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Шударга мэдээ18 цаг 33 минут

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай...

Цаг үе18 цаг 36 минут

Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн тү...

Цаг үе18 цаг 48 минут

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар...

Улстөр нийгэм18 цаг 51 минут

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилг...

Цаг үе18 цаг 55 минут

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

Цаг үе19 цаг 8 минут

329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг ...

Санал болгох