Цаг үе
Хорватын засгийн газар, хууль хяналтын байгууллагуудыг шударга байдлаа нэмэгдүүлэхийг уриалжээ
Европын зөвлөлийн авлигын эсрэг улсуудын бүлэг (ЕЗАЭУБ)-ээс Засгийн газар (төрийн дээд удирдлага), хууль хяналтын байгууллага дахь авлигаас урьдчилан сэргийлэх Хорват Улсын үйл ажиллагааны талаарх тав дахь удаагийн үнэлгээний тайланг гаргаад байна.
Хорват Улс нь нийтийн албанд шударга байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох орчинг бүрдүүлсэн байгаа талаар уг тайланд дурдсан байна. Хэдий тийм ч, мөн тайланд эрх зүйн орчин болон практикт хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг онцолсон байна. Нэн тэргүүнд, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс үүдэлтэйгээр Хорватын Засгийн газарт тэргүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй хүмүүсийн ёс зүйн стандартыг хангах хэрэгтэй байгаа талаар тайланд тусгасан байна. Ялангуяа, Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайдын туслах нарт зориулсан ёс зүйн дүрэм, түүнчлэн дүрмийг хэрэгжүүлэх зөвлөмжийг баталж мөрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна. Үүнээс гадна дээд шатны албан тушаалтныг ажилд томилох, ажлаас халагдах талаарх зохицуулалтыг илүү өргөжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн лоббитой холбоотой байдлаа мэдүүлэх, лоббидсон асуудлыг тайлагнах асуудалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт хязгаарлагдмал байгааг анхааруулжээ. Шударга байдлыг дээшлүүлэхийн тулд эдгээр асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн гүйцэтгэх засаглалын өндөр эрх мэдэлтэй этгээдийн хувийн эрх ашиг нь албаны чиг үүрэгтэй зөрчилдөх нөхцөлд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх комиссод санхүүгийн мэдүүлэгтээ мэдүүлж байх зохицуулалттай болох шаардлагатайг дурджээ. Комисс тус чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайд нарын туслахуудын санхүүгийн мэдүүлгийг хянаж шалгахад шаардлагатай мэдээллийг авдаг байхад илүү ихийг хийх шаардлагатай юм. Үүнтэй холбоотой албан тушаалтнууд эрхэлж буй албан тушаалаас үл хамааран бие даасан байгууллагууд, тухайлбал, Комисстой, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхын чухлыг ЕЗАЭУБ-ээс онцолсон байна.
Цагдаагийн байгууллагад итгэх итгэл доогуур байдаг, цагдаагийн авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тайланд дурдсан байна. Цагдаагийн байгууллагын хувьд авлигын эсрэг стратеги батлан хэрэгжүүлэхийн тулд авлигад автах эрсдэлтэй үйл ажиллагааны талаар цогц эрсдэлийн үнэлгээ хийхээс эхлэх шаардлагатай байна. Мөн Цагдаагийн албан хаагчдын одоогийн мөрдөж буй ёс зүйн дүрэмд шударга байдлын бүх асуудлыг хамруулахаас гадна практикт дагаж мөрдөх гарын авлагаар хангах хэрэгтэй хэмээн тайланд онцолсон байна. Цагдаагийн байгууллагад томилогдох, албан тушаал дэвших процесс болон цагдаагийн албанаас халагдсаны дараах ажил эрхлэлт зэрэгт анхаарах хэрэгтэй байна. Эцэст нь, албан үүргээ гүйцэтгэх явцад шударга бус зүйл, дүрэм журам зөрчсөн албан хаагчдын талаар мэдээлж байх асуудлыг ЕЗАЭУБ-ээс зөвлөсөн байна.
Эх сурвалж: search.coe.int
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2020/11/18
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2021/03/16
Д.Үүрцайх: Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч, МоАХ-ын Ш.Цогтоод хэргийг ху...
-
Шударга мэдээ2021/10/08
Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн...
-
Үзэл бодол2019/07/09
Анхаарах өнцөг: Цахим халдлага
