Цаг үе
18-25 насны залуусын майхант зуслан зохион байгуулагдана
Галзуу эрх чөлөө, адал явдал, шинэ найз нөхөд, мэдлэг мэдээллийг нэг дор багтаасан энэ зуны залуучуудын хамгийн том майхант зусланд оролцолгүй өнгөрвөл харамсаад барашгүй.
Найз нөхдөөрөө агаар салхинд гарах гээд төлөвлөөд л байна уу?
Өдөр болгон сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөртэй майхант цугларалтад найз нөхдөөрөө нэг баг болж орох сайхан боломж байна. Учир нь Монголын Скаутын Холбооноос 4 жилд нэг удаа зохион байгуулдаг 18-25 насны залуучуудын зуслан цугларалт буюу “Ровермүүт” 2019 оны 7 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр сум “Скаут-Эко” зусланд зохион байгуулагдах гэж байна.
Ровермүүтийн үйл ажиллагаа нь адал явдалт, нийгмийн хөгжлийн гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд бусад үеэр хотхон дунд зохион байгуулагдах тэмцээн уралдаан, шоу тоглолтууд, галын наадамд оролцох, чөлөөт цагаараа спорт болон хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой юм. Хоол хүнс, аюулгүй байдал, унаа тээвэрлэлтэд санаа зоволгүйгээр зүгээр л найзуудаараа ирэхэд хангалттай. Таныг олон төрлийн үйл ажиллагаа, зохион байгуулагч баг хамт олон хүлээж байна.
Холбоо барих утас: 11324171, 88151131, 88244125



Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
