Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Томъёоллын Ажлын дэд хэсэг хуралдлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд 2019 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хуралдлаа. 

Томъёоллын Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.

Тус Ажлын дэд хэсгийн гишүүд дээрх дөрвөн дэд Ажлын хэсгийн хуралдаан бүрд оролцож, томъёоллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байв. 

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгүүд өнөөдөр хуралдсан. Ажлын дэд хэсэг бүр тус тусын саналуудаа нэгтэн, Томъёоллын Ажлын дэд хэсэгт ирүүлсэн юм. 

Ажлын дэд хэсгүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг Томъёоллын Ажлын дэд хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёо, үг үсэг, найруулгад нийцүүлэхээр хянаж, жигдлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Томъёоллын Ажлын дэд хэсэг дүгнэлтээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах Ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.

Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Инженерийн олон улсын сургууль байгуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов. 

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. 

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлжээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 89, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 43, бусад 7 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 74,289 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 72,883 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 935 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1450, Танхайрах 205, Хүний биед халдах 302, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 70.642, бусад 1019 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 90 иргэнд 26,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 44 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 58 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь...

Шударга мэдээ5 цаг 1 минут

Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны у...

Цаг үе5 цаг 4 минут

Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит ш...

Цаг үе5 цаг 9 минут

Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ

Улстөр нийгэм5 цаг 13 минут

Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо

Цаг үе5 цаг 21 минут

Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анха...

Урлаг спорт5 цаг 26 минут

2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн боди...

Цаг үе5 цаг 31 минут

Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина

Улстөр нийгэм5 цаг 38 минут

Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан боллоо

Цаг үе5 цаг 42 минут

Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна

Санал болгох