Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа

Огноо:

,

Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ.  Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр  хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас  “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас   Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар албан ёсны мэдээллийг өглөө. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр “Монгол Улсыг“ Саарал жагсаалт”-д оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавраа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч  цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай улсад ФАТФ-аас хэд хэдэн шаардлага тавьсныг бид бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Тухайлбал,

Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө  зуучлалын салбарт  төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу бид алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгосон.  Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг  тусгай хууль гарган хяналт тавих  эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай байна гэж үзсэн.  Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор,  шүүхийнхэн  бүх мэдээллээ өгч,  тайлангаа хамгаалсан. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд “Саарал жагсаалт”-аас гарч чадлаа.

Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр  сард  Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр  дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын  санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ бид маш тодорхой болгож, авч хэрэгжүүлсэн. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгааллаа. Нэмж хэлэхэд, өнөө өглөө Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг “Фитч” агентлагаас хэвээр үлдээснээ зарласан гэдгийг мөн дуулгая” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Огноо:

,

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 

100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.  

Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна. 

Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 минутын өмнө

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Цаг үе19 минутын өмнө

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Урлаг спорт25 минутын өмнө

«Бостон Селтикс» хуучин тоглогч Жейлен Брауныхаа эсрэг хийсэн тогл...

Цаг үе32 минутын өмнө

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалг...

Цаг үе37 минутын өмнө

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Улстөр нийгэм2026/11/11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээн...

Шударга мэдээ2026/11/11

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар ...

Улстөр нийгэм2026/11/11

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэ...

Цаг үе2026/11/11

Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуу...

Цаг үе2026/11/11

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны ...

Санал болгох