Улстөр нийгэм
Хичээл эхлүүлэх бэлтгэлийг шадар сайдад танилцууллаа
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийнэ.
Улстөр нийгэм
ЗГ: Хөгжимчдөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ
Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 7-11-ний өдрүүдэд “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан” болсон билээ.
Энэ уралдаанд оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.
Улстөр нийгэм
ЗГ: Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.
Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.
Улстөр нийгэм
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ
-
Цаг үе2022/06/23
Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
-
Шударга мэдээ2021/11/08
Д.Тэрбишдагвын ном Лайпцигийн номын яармагт уригдав
-
Улстөр нийгэм2023/04/14
УИХ: БСШУСБХ-ны ажлын хэсэг өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2022/12/28
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо