Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ

Огноо:

,

Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.    

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ

Огноо:

,

“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.

МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам өнөөдөр үргэлжлүүлэн мөрдөгдөж, улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

САНУУЛАХАД:

Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.

Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн гэдгийг сануулж байна.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны Даваа гарагт  цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох